Пошук навчальних матеріалів по назві і опису в нашій базі:

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011




1.33 Mb.
НазваМонгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011
Сторінка8/13
Дата конвертації20.08.2013
Розмір1.33 Mb.
ТипДокументы
Уур амьсгалын өөрчлөлт ба хүний асуудлууд: эрсдэл ба эмзэг байдал
Эссе 2. Хөвсгөл нуур орчмын “хашигдсан хүмүүс”
Larix sibirica
1   ...   5   6   7   8   9   10   11   12   13
^

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний асуудлууд: эрсдэл ба эмзэг байдал


Дээрх хэсгүүдэд уур амьсгалын бодит өөрчлөлтийн нөлөө хүрээлэн буй орчинд, тэр нь цаашилбал хүний амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж байгаа механизмын тухай өгүүлсэн билээ. Энэ хэсгийн эхэнд зарим бүлгийг уур амьсгалтай холбоотой эрсдэлд эмзэг болгодог хүчин зүйлийн тухай өгүүлэв. Харин одоо хүн төрөлхтний “өнгөрсөн үеийн хэрэглээний сүнс” болох уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсын зарим салбар, хүн амын бүлэгт эмзэг байдал болон тусаж байгаа тухай авч үзье.

Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн хороо (IPCC) “уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бүс нутаг, үе удмууд, нас, хүйс, орлого, ажил мэргэжил гээд бүхий л салбарт ялгаатай байна” гээд, “юуны өмнө хөгжиж байгаа, ядуу орнуудад хамгийн хүндээр тусна. Тэдний орон нутгийнхаа экологийн нөөцөөс хамааралтай байдаг явдал, түүн дээрээс эрсдэлд ороод байгаа хүний эрүүл мэнд, амьжиргааны асуудал (тухайлбал, ХДХВ, ДОХ-ын халдвар, бичиг үсэгт тайлагдаагүй байдал), санхүүгийн, институцийн, хүний нөөцийн хязгаарлагдмал байдал нь нийлээд ядуусыг хамгийн эмзэг байдалд хүргэж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадваргүй болоход хүргэж байна” гэж тэмдэглэжээ (IPCC 2001). Монголын Хүний хөгжлийн үндэсний илтгэл (2007b) улсын хэмжээнд, ялангуяа хот хөдөөгийн болон хотын янз бүрийн хэсгүүдийн хооронд хүний хөгжлийн жигд бус байдал огцом өссөн тухай цохон тэмдэглэсэн нь хүн ам аливаа эрсдэлд эмзэг байх анхаарал татах учиртай хандлага юм.

Юуны өмнө, экосистемийн үйлчилгээнээс илүү хамааралтай салбарууд болон иргэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн эмзэг байна. Уур амьсгалын өөрчлөлт хүний зан заншил, соёл болон экологийн системийн хоорондын нягт хамаарлыг бидэнд сануулж байна. Энэ хамаарал Монгол орны хувьд маш тод юм. Монголчуудын амьдралын өдөр тутмын үйл ажиллагаа байгалийн нөөцөөс бүрэн хамаарч байсан, одоо ч тэр нь олон салбарт бараг өөрчлөгдөөгүй. Монголын хээрийн болон бусад эмзэг экосистем хурдацтай дулаарч байгаа болон малын бэлчээрийн дарамт нэмэгдсэнтэй холбоотой улам бүр доройтож байна (Shinneman et al. 2009). Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монголын бэлчээрийн өндөр шимт ургамлын ургац 1.5-2.3 дахин буурсан ба агаарын температур нэмэгдэж, чийг буурч байгаагаас цаашид ч буурах төлөвтэй байна (Batima et al. 2006). Монголын нийт хүн амын бараг 40 хувь нь нь мал аж ахуйн салбараас бүрэн хамааралтай. Хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйгаа Монголчууд уламжлалт байдлаас өвлөж авсан арга барилаараа эрхэлдэг ба энэ нь цаг агаарын хамгаалалт бараг байхгүй. Иймд мал аж ахуй бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг салбар бөгөөд цаг агаартай холбоотой малын хорогдол, эдийн засгийн хохирлын тооцоо бүртгэлээс энэ нь тодорхой харагдана.
^

Эссе 2. Хөвсгөл нуур орчмын “хашигдсан хүмүүс”4


Суурь мэдээлэл Хөвсгөл нуур нь Байгаль нуурын хагалбарын өмнөд хэсгийн төгсгөл дэх тектоник хотгорыг эзлэн орших ба нео-Байкалийн үед ~4-5 сая жилийн өмнө үүсчээ. Хөвсгөл нуур дэлхийн 20 том нуурын нэг болохын хувьд МУИС, ОХУ-ын Эрхүүгийн Их Сургуулийн эрдэмтэд, судлаачдын хамтарсан 20 жилийн (1970-1990) судалгааны анхаарлын төвд байсан юм. Энэхүү судалгааны ажлаар Хөвсгөл нуурын шинж байдал, усны сав газрын онцлог, бүтцийг маш өргөн хэмжээнд судалсан бөгөөд Орос, Монгол хэлнээ олон бүтээл хэвлэгдсэн байдаг. 1995-1997 онд судалгааны ажлыг АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Сангийн санхүүжилтээр АНУ, Японы эрдэмтэд нэмэгдэн орж үргэлжлүүлэн судалжээ. Энэ судалгааны болон өмнөх ажлын үр дүнг нэгтгэсэн ном 2006 онд Англи хэлнээ хэвлэгдсэн (Goulden et al. 2006). Хөвсгөл нуур, түүний сав газрыг Олон Улсын Удаан Хугацааны Экологийн Судалгааны сүлжээнд (Gosz et al. 2000, Goulden et al. 2000) орсон. Харин 2002 онд бэлчээрийн ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөөс хээр, ойн амьдрах орчин, биологийн төрөл зүйлүүдэд үзүүлж буй нөлөөг зүүн эрэг хавийн зургаан голын сав хөндийд судлах таван жилийн судалгааны ажлыг Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гийн санхүүжилтээр хийжээ. Энэхүү судалгааны ажилд үндэслэн Хөвсгөл нуурын бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлж буй экологи, эволюцийн үр дагаврыг таван жилийн турш судлах ажил АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Сангийн санхүүжилтээр 2008 оноос эхлээд байна.

hovsgol3

Хөвсгөл нуур нь Сибирийн тайга (шинэс мод ^ Larix sibirica) болон төв Азийн өргөн уудам хээрийн шилжилтийн бүсэд (экотон) байрлах учир уур амьсгалын өөрчлөлтийг судлахад нэн тохиромжтой бүс нутаг юм. Судалгааны цэг зүүн зүгээс нуур луу цутгасан зургаан параллель голын хөндийтэй. Эдгээр зургаан голын том хөндийг малчид малын бэлчээр болгон ашиглаж байгаа тул бэлчээрийн дарамтын градиент үүсгэдэг бөгөөд хамгийн ихээр ашиглагдаж байгаа хэсэг нь хойт хэсэг буюу ОХУ-ын хилтэй ойр хэсэг бол өмнөд хэсгээрээ арай бага ашиглагдаж байна. Хөвсгөл нуурын цутгал голын хөндий нь ойтой уулсаар тусгаарлагдах ба эдгээр уулын ар хажуу ойтой, харин өвөр энгэр хээрийн ургамалжилттай. Өвөр энгэр нь голын эргийн бүстэй нийлээд үетэн, уламж, алаг өвс, сөөг бүхий малын бэлчээр болж ашиглагддаг. Уулын ар хажуугийн ойн доор тасралтгүй цэвдэг оршино.



Судалгааны зарим үр дүн Хөвсгөл нуурын ойролцоо 4 цаг уурын станцын олон жилийн мэдээллээс (40-70 жилийн бүртгэл) үзэхэд тус бүс нутгийн агаарын температур бараг 2oC хэмээр дулаарчээ. Дулаарлаас шалтгаалан тус бүст тохиосон хэт хүйтэн өдрийн тоо буурч, харин хэт халуун өдрийн тоо (> 25oC) нэмэгдсэн байна. Гэхдээ сүүлийн 43 жилд жилийн хур тунадасны хэмжээнд нэг их өөрчлөлт ажиглагдсангүй, ~300 мм/жил байна (Nandintsetseg et al. 2007). Ургалтын улирал арван жилийн өмнөхөөс бараг нэг сараар эрт болж, нийт экосистемийн усны алдагдал ууршилт ихэссэний улмаас нэмэгджээ. Хээрийн ургамлын ургац жил бүрийн хөрсний чийгнээс их хамааралтай ба сибирийн ойн Larix sibirica давамгайлсан ойн сэргэн ургалт хөрсний чийгээс шалтгаалдаг байна. Бэлчээрлэлтийн улмаас нийт ургамлын ургац буурч, хээрт үетний болон хагд тохиолдох нь багассан ба энэ нь дулааралтыг тэсвэрлэх экосистемийн чадавхид сөрөг нөлөө үзүүлж байна. Цэвдэг гэсч эхэлсэн ба идэвхтэй давхаргын гүн малд талхагдаагүй өмнөд хэсэгт 1.5 метрээс талхагдсан хэсэгт 4 метр хүртэл нэмэгджээ (Goulden et al. 2003a, Goulden 2003, Goulden et al. 2003b, Sharkhuu et al. 2007). Цэвдэг ингэж гэсэх нь хөрсний чийгт нөлөөлж органик бодисын задрал, хөрсний амьсгалыг нэмэгдүүлж, илүү ихээр CO2-ыг ялгаруулахад нөлөөлнө. Цутгал голуудын урсгал усны амьд амьтад голын усны химийн бүтцээр тодорхойлогдож байгаа ба үүнд ч уур амьсгалын өөрчлөлт болон бэлчээрийн дарамт нөлөөлнө.

Хүмүүсийн амьжиргаанд энэ бүхэн хэрхэн тусав?

Ойролцоогоор 40 орчин малчин өрх эдгээр цутгал голын хөндийд нутаглаж байна. Ерөнхийдөө Монголын бэлчээрийн малчид жилийн дөрвөн улирлын туршид бэлчээрийг хуваарилан ашигладаг. Гэхдээ Хөвсгөл нуурын зүүн эрэгт ийм боломж үгүй болжээ. Амьдарч байгаа байгаль орчинд нь сөрөг нөлөө гараагүй байлаа ч эдгээр хүмүүс чухамдаа хашигдсан хүмүүс юм (Goulden 2005). Учир нь, (i) тэдний нүүдэл хойт талдаа Монгол-Оросын хилээр (Ханх сумын төв хилээс 25 км-т байна), (ii) зүүн талдаа битүү тайга, өндөр уул нуруугаар, (iii) баруун талдаа Хөвсгөл нуурын зүүн эргээр, (iv) өмнөд талаасаа Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын онцгой бүсээр хашигджээ (Goulden 2005). Энэ нь малчдад хэд хэдэн замаар сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Үүнд: (i) харилцаа холбоо тасрах, (ii) зах зээл, нийгмийн хамгаалал, бусад нийгмийн үйлчилгээнээс дэд бүтэцгүйгээс болж тусгаарлагдах (Ханх сум нь гадаад ертөнцтэй Монгол Улсын хамгийн муу шороон замаар холбогддог), (iii) хязгаарлагдмал бэлчээрийн нөөцийг хэт олон өрх, олон мал ашиглах (2005 оны байдлаар 40 өрх хонин толгойд шилжүүлснээр 8287 толгой малтай байсан бөгөөд түүнээс хойш нэмэгдэж байгаа). Эдгээр хүчин зүйлүүд нь тус нутагт ядуурал нэмэгдэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.

2003 оны байдлаар малчдын орлогын гол эх үүсвэр нь (a) мал аж ахуй; (б) жижиг худалдаа; (в) тэтгэвэр; (г) байгалийн нөөц зэрэг байв. Мал аж ахуйн орлогын гол эх үүсвэр нь ноолуур (28 хувь), адууны наймаа (24 хувь), үхрийн наймаа (15 хувь), сүү (8 хувь), хонины наймаа (7 хувь), цөцгийн тос (6 хувь), ямаа (5 хувь), адуу, үхрийн шир (2 хувь), тос (2 хувь), хонины нэхий (1 хувь), хонины ноос (1 хувь), бусад (1 хувь) зэрэг байв. Олон малтай байх тусам тэдний олох орлого нь арай дээр байв. Гэхдээ судалгааны үр дүнгээс үзэхэд малын тоо их байх тутам харин ч хөдөлмөр улам ихээр шаардах болдог. Малчид малаа нэмэгдүүлэх сонирхолтой байх тусам хүүхдээ сургуулиас завсардуулах явдал нэмэгдэж байна. Энэ нутгийн хүмүүсийн боловсролын түвшинг авч үзвэл 55 хувь нь 4-р ангийн, 39 хувь нь 8-р ангийн, 3 хувь нь 10-р ангийн боловсролтой, харин 3 хувь нь сургуульд сураагүй байна (Goulden 2004).

Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдалт энэ бүс нутгийн хүмүүсийн аж амьдралд маш хүнд дарамт учруулж байна. Агаарын температур нэмэгдсэн, хур тунадас багассан, цэвдэг гэсч эхэлсэн, хөрсний чийг буурсан зэрэг нь магадгүй ойн экосистем хээрийн экосистем болж буцалтгүй өөрчлөгдөн, улмаар үржил шимгүй нутаг болж хувиран, бүр цаашлаад малчдын амьдралын ганц эх үүсвэр болсон малын бэлчээрийн даац буурахад хүргэж байна. Хүний үйл ажиллагаанд хамгийн бага өртсөн гэж үздэг байсан Хөвсгөл нуурын сав газар ийнхүү уур амьсгалын өөрчлөлт болон газар ашиглалтын тогтворгүй үйл ажиллагаанаас болж хурдацтай хувирч байгаа юм. Ийм нөхцөлд хүмүүс зөвхөн бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдралаа сайжруулахыг хичээж байгаа нь болохгүй зүйлийг болгохыг хичээж байгаатай адил мэт болж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл ядуу хүмүүст илүү хүчтэй нөлөөлж байгаа тухай баримт олон бий. Цөөн тооны малтай ядуу өрхүүд 2000-2002 оны зуданд өөрсдийн амьдралын ганц эх үүсвэр болсон малаа бүгдийг алдсан байхад олон малтай айлууд бүх малаа алдалгүй өнгөрсөн байх жишээтэй. Үүнтэй адилаар цаг агаараас бүрэн хамааралтай салбар болох газар тариалангийн хувьд баялагийн ялгаатай байдал бас л уур амьсгалын өөрчлөлтөөс хүмүүсийн амьжиргаанд үзүүлэх нөлөө мөн л ялгаатай илрэх нөхцөл болдог. Монголын тариаланчид уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд аж ахуйгаа эрхлэх тал дээр дутагдалтай байгаа нь энэ жилийн байдлаас ч харагдлаа. Цөлжилтийн сөрөг нөлөө улсын хамгийн үржил шимтэй газар тариалангийн нутгуудад илүү хүчтэй байгаа (Dagvadorj et al. 2009) бөгөөд дасан зохицох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол газар тариалангийн салбарт ажиллагсад бусад зарим салбараас илүү эрсдэлд орох төлөвтэй байгаа билээ. Ойн түймэр, хууль бус мод бэлтгэл зэргээс шалтгаалан ойн талбайн хэмжээ жилээс жилд буурч байгаа нь энэ салбар эмзэг болохыг харуулж байгаа бөгөөд ойжуулах үйл ажиллагаа ирээдүйд мод бэлтгэлээс илүү шаардлагатай болж ойн нөөцөд гарсан өөрчлөлтийг нөхөн сэргээх магадгүй илүү олон ажиллагсадтай салбар болох боломжтой юм. Экотуризм, трофей агнуур, зэрлэг амьтдын бүтээгдэхүүний хууль ёсны худалдаа зэрэг нь Монгол Улсын хувьд бас л чухал эдийн засгийн салбарууд юм. Эдгээр улирлын чанартай салбарууд уур амьсгалын улмаас ургамал, амьтны тархац, экосистемийн хил шилжиж байгаагаас шалтгаалан бас л нөлөөлөгдөнө. Цаг агаараас хамааралтай ихэнх салбарууд ялангуяа хөдөөгийн хүн амын амьжиргаанд чухал тул тэд уур амьсгалын өөрчлөлтөд хотын хүн амаас илүү нэрвэгдэх бололтой байна.

Хоёрт, янз бүрийн бүс нутаг ялгаатай эрсдэлд өртөхөөр байна. Эдийн засгийн хөгжлийн зорилгоор Монгол орныг баруун, хангайн, төвийн, зүүн болон Улаанбаатар гэсэн таван бүсэд хуваасан ба эдгээр нь эдийн засгийн болон хүний хөгжлийн суурь төлөвөөрөө харилцан адилгүй тул ялгаатай бэрхшээлтэй тулгарна. Дулаарал, хуурайшлаас шалтгаалсан усны нөөцтэй холбоотой өөрчлөлт Хангайн бүстэй харьцуулахад хуурай, хагас хуурай бүсийн хүмүүст илүү нөлөөлөх ба өмнөд нутгийн хувьд ихээхэн нухацтай асуудал болох юм. Газар тариалангийн үйлдвэрлэл умард, төвийн бүсүүдэд төвлөрдөг ба эвапотранспираци нэмэгдэхээс шалтгаалан улам илүү эрсдэлтэй салбар болж байна. Цаг агаарын ноцтой үзэгдлийн хувьд баруун өмнөд, өмнөд нутгийн хүн амын хувьд шар шороон шуурга ихээхэн бэрхшээлтэй нөхцлийг бүрдүүлэх бол экосистем нь хуурайшилтад тэсвэр муутай умард бүс нутаг ган хуурайшилд илүү эмзэг болохоор байгаа юм. Өмнөд нутгийн хувьд цөлжилт аль хэдийнэ бэрхшээлтэй асуудал болчихоод байгаа бол хэдийгээр бүс нутгуудын хуурайшилтад эмзэг байх явдал харилцан адилгүй боловч нутгийн ихэнх хэсэг цөлжилтөд цөлжилтөөс үүсэх эрсдэлд өртөөд байгаа (Mandakh et al. 2007). Умард Монгол цэвдгийн гэсэлтийн үр дагаварт илүү эмзэг. Улирлын гэсэлт, хөлдөлтийн цикл дэд бүтцийн хөгжил, тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй байдаг. Хөвсгөл нуур орчмын Хатгал тосгоны үйлдвэржилт болон аялал жуулчлалын тогтмол дэд бүтцийг хөгжүүлэх ажил одоогоор амжилт муутай байгаа нь тодорхой хэмжээгээр цэвдгийн гэсэлтийн динамиктай холбоотой.

Жендэрийн болон насны бүлгүүд дэх тэгш бус байдал бас уур амьсгалын эрсдэл, эмзэг байдалтай хамаардаг (UNDP 2007a). Уур амьсгалын өөрчлөлт нь жендэрийн ба насны бүлгүүд дэх тэгш бус байдлыг нэмэгдүүлэх төлөвтэй тухай бичих болжээ. Монголын хүн амын үлэмж хэсгийг амьжиргаагаар хангадаг мал аж ахуйн салбарт хөдөөгийн хүүхэд, эмэгтэйчүүд мал маллах ажлыг голлон хийдэг ба энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд хамгийн эмзэг хэсэг болох тухай дээр өгүүлсэн. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас малаа маллаж байгаад амь насаа алдсан малчдын нэлээд нь хүүхэд байдаг. Эмэгтэй малчдын хувьд ган хуурайшилт их дарамт үзүүлдэг тухай бичсэн нь бий (Yocogan-Diano and Kashiwazaki 2009). Монголд ядууралд хамгийн өртөмхий бүлэг бол өнчин хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, гэр бүлгүй настайчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 4-өөс олон хүүхэдтэй өрх, алслагдсан сумдын цөөн тооны малтай малчид байдаг (Robinson and Solongo 2000, Burn and Oidov 2001). Эдгээр бүлэг уур амьсгалын өөрчлөлтөөр үүсэх эрсдэлд илүү эмзэг байгаа юм. Ус ашиглалт, менежментийн жендэрийн асуудал бусад оронд их судлагдсан. Харин Монголд уур амьсгалын өөрчлөлтөөс баталгаатай ундны ус хомсдох нь нас бүлгүүд, жендэрт хэрхэн ялгаатай нөлөөлж байгаа талаар тодорхой баримт алга байна. Гэхдээ Өмнөговьд хийсэн нэгэн жижиг судалгаагаар ус авах ажилд ямар нэгэн нас болоод хүйсийн ялгаа байхгүй болохыг мэдээлжээ (Hawkins, unpubl. data). Гэхдээ өдөр тутмын ажил, амьдралын хэв маягаасаа (тоглох, угааж арчих г.м.) шалтгаалж эмэгтэйчүүд, хүүхдүүд эрэгтэйчүүдээс илүү баталгаагүй, бохирдсон ус, усаар зөөгддөг өвчинд илүү өртөж болох тухай ч судлаачид бичиж байна. Цаг агаарын эрс тэс үзэгдэлд хүн амын настай хэсэг илүү мэдрэмтгий байдаг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт Монголын хүн амд насны болон жендэрийн ямар хамааралтай байж болохыг ойлгох чиглэлээр судалгаа хийх хэрэгтэй.

Эцэст нь, ядуурал ба ажилгүйдэл аливаа эрсдэлд (уур амьсгалын өөрчлөлтийг ч оруулаад) өртөмтгий болгох хамгийн гол нөхцөл болдгийг дахин тэмдэглэх нь зүйтэй. Ажилгүйдэл, ядуурлын түвшин бүс нутгуудад харилцан адилгүй бөгөөд энэ ялгаа буурах хандлагатай байгаа нь (UNDP 2007b) сайн хэрэг. Амьжиргааны түвшин өндөр хот суурин газрын дотор ч гэсэн ядуу, ажилгүй хүмүүс илүү шахагдсан нөхцөлд амьдрах ба ингэснээрээ уур амьсгалын өөрчлөлтийн аливаа хамгаалалт, даатгалд өртөх байдлаар дутмаг байх хандлагатай байна. Байгаль орчин, уур амьсгалын нөхцөл олон янз, баялгийн хуваарилалт жигд бус улс болохын хувьд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой үр дагавруудаас шалтгаалсан илүү их бэрхшээлтэй тулгарч байгаа юм.

Янз бүрийн салбар, бүлгүүд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт эмзэг байхаас гадна салбарууд өөрсдөө бас уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаварт хувь нэмрээ оруулдаг. Дэлхийн томоохон нүүрстөрөгч шингээгчдийн нэг болох Сибирийн их тайгын өмнөд захыг Монголын ой бүрдүүлдэг тул мод бэлтгэл, ойн нөөцийн хомсдол дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтөд бас нөлөө үзүүлнэ. Ойн бүрхэвчийн хомсдол нь улсын хэмжээнд шингээгдэх CO2-ийн хэмжээ буурахад хүргэнэ. Түүнчлэн, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан зэрэг нь уур амьсгалын өөрчлөлттэй хавсран амьдрах орчны чанар, газрын бүтээмж, орчны эрүүл байдал буурахад хүргэнэ.

Сонирхол татахуйц бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өндөр эрсдэлтэй үндэсний цөөнх бол Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ханх, Баянзүрх, Рэнчинлхүмбэ сумын нутагт амьдардаг цаатангууд мөн. Цаатангууд шилмүүст ой, тайгад нүүдэлчин маягаар, цаа бугын (Rangifer tarandus) бэлчээр даган амьдарч байна. Монголчуудын дийлэнхээс арай өөр амьдралын хэв маягтай эдгээр цаатангууд бөөгийн шашинтэй, эртний Уйгур хэлний аялгаар ярьдаг. Цаатангууд өнөөг хүртэл, даяаршлын эрин зуунд өөрсдийн уламжлалт амьдралын хэв маягаа хадгалсаар байгаа юм. Цаатангууд цаа бугаа зөвхөн өөрсдийнхөө ачаа тээшийг зөөхөд хэрэглэх бус, бас мах, сүү, хувцас хэрэглэлдээ ашиглаж байна. Зарим цаатан өнөөг хүртэл арьс ширээр хучсан урцанд амьдардаг. Одоогоор өөрсдийн 1000 гаруйхан толгой цаа буга (2009 оны байдлаар, гэхдээ заримдаа энэ тоо нь 500-гаас ч доош унах нь бий боловч энэ нь цаа бугын популяцийн байгалийн цикл бололтой, Olson, pers. comm.), болон байгалийн бусад баялгаас хамааралтай 500 орчим цаатан байгаа тооцоо бий. Монгол Улсын хойт хэсэг нь цаа бугын дэлхийн тархцын хамгийн өмнөд захын хязгаар бөгөөд эдгээр амьтдын тоо толгой байгалийн хүчин зүйлээс (өвчлөл, идэш тэжээлийн хомсдол, агаарын температур хэт өндөр байх зэргээс) шалтгаалж цөөрөх, зэрлэг цаа бугатай генетик солилцоо явагдах нөхцөл хязгаарлагдах зэргээр устах, үгүй болох эрсдэлд орж байгаа юм. Одоогоор цаатангууд өөрсдийн уламжлалт амьдралаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашиглах хандлагатай болоод байгаа ч тогтвортой, эрүүл цаа бугын сүрэггүйгээр энэ зорилт ч тэдний хувьд бэрхшээлтэй асуудал болоод байгаа юм.
1   ...   5   6   7   8   9   10   11   12   13

Схожі:

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 iconМонгол улсын стандарт
Монгол Улсын төрийн далбааны стандарт батлагдсантай холбогдуулж бид та бүхэндээ далбааны стандартыг дэлгэрэнгүй танилцуулж байна

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 iconАялал жуулчлал хөгжлийн гарц” оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Бсшуяам болон боажяам, “Хангай” Дээд сургуультай хамтран “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхи” сэдэвтэйгээр зохион байгуулах...

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 iconФармакопейн эмийн өгүүлэл
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 23. 3, 23. 4 заалт, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 222 тоот тогтоолын 3-р заалтыг үндэслэн...

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 iconЖагсаалт батлах тухай
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 iconМонгол улсын үндсэн хууль
Ардчилсан ёс, шударга            ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны...

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 iconЭмийн бүртгэлийн журам
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор...

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 iconМонгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан
Баг бэхжүүлэх аймгийн хөтөлбөр”, аймгийн итх-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 29 дүгээр тогтоолоор “Аймгийн жишиг багийн шалгуур үзүүлэлт”,...

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 icon“Монгол орны хөдөөгийн хүн амын дунд эпилепси, мэдрэлийн удамшлын болон түгмэл хатуурал өвчнүүдийн тархалт, эмнэлзүйн хэлбэрүүд, шалтгаан хүчин зүйлс, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” 2008-2010, аух, Удирдагч: Д. Баасанжав
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын ний өдрийн тоот тушаалын нэгдүгээр хавсралт

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 iconДээврийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явцын мониторинг
Дархан-Уул аймгийн здтг-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Хотын захирагчийн алба, нийтийн орон сууцуудыг...

Монгол улсын хүний хөгжлийн илтгэл 2011 iconА. Н. Бернштам  История кыргыз и Кыргызстана  с древнейших времен до монгольского завоевания
Комитетом Наук при снк кирг. Сср в четыре томах под названием "История киргиз и Киргизстана с древнейших времен до настоящего времени"*....

Додайте кнопку на своєму сайті:
ua.convdocs.org


База даних захищена авторським правом ©ua.convdocs.org 2013
звернутися до адміністрації
ua.convdocs.org
Реферати
Автореферати
Методички
Документи
Випадковий документ

опубликовать
Головна сторінка