Пошук навчальних матеріалів по назві і опису в нашій базі:

Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт




4.4 Mb.
НазваОрхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт
Сторінка4/21
Дата конвертації29.04.2013
Розмір4.4 Mb.
ТипДокументы
1   2   3   4   5   6   7   8   9   ...   21
3. Нийгмийн хамгааллын бодлого, зохицуулалт

1.3.1.

Ажилгүй иргэдийг бүртгэх, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж, жилд 2500-аас доошгүй ажлын байр бий болгоно.


1. Жил бүр бүртгэлтэй ажилгүйчүүдийн 50-аас доошгүй хувийг ажлын байраар хангах.

2010 оны байдлаар Орхон Чандмань ХХК (Дэлгэрэх худалдааны төв) Цэвэр металл ХХК, Мандал шанд ХХК Бат-Ухаан ХХК Хөх ган ХХК , Анаг ХХК, Норгу ХХК Sky, Трибум ХХК шинээр бүртгүүлсэн нөхөрлөл, компани, хоршоо, жижиг зээл, харуул хамгаалалтын алба, тоглоомын газар, ломбардны үйлчилгээ авто засварын газар, тээврийн үйлчилгээ зэрэг 662 гаруй аж ахуйн нэгж байгууллагад 2581 ажлын байр бий болсоноос 1353 нь шинээр бий болсон байна.

ХХҮХ-т 2589 ажлын байрны захиалга ирснийг хүлээн авч, 1590 иргэнийг ажилд зуучилж орууллаа. Ажил хайж, сургалтанд хамруулах, бизнесийн зээл авах чиглэлээр 2375 иргэн шинээр бүртгүүлснээс ажилд орох хүсэлт гаргасан бүртгэлтэй ажилгүй иргэдийн 50-аас дээш хувийг ажлын байраар хангаад байна.
Хэрэгжиж байна. 90%

2. Дэд бүтэц, байгаль хамгаалал, экологийн чиглэлээр нийтийг хамарсан ажил зохион байгуулж 60-аас доошгүй хувьд нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хамруулах.

Баян-Өндөр сумын ЗДТГ, 4 баг, Жаргалант сум, Байгаль орчны алба, СӨХ зэрэг 24 байгууллагатай хамтран гудамж талбайн хаягжилтын ажил, малчдын захиалгын дагуу туслах малчин авч ажиллуулах, малын сэг, зэм булж устгах, цэвэрлэх, ойжуулах зэрэг нийтийг хамарсан 30 удаагийн ажил зохион байгуулж 961 иргэнийг хамруулж ажлын хөлсийг иргэдтэй тохиролцсны үндсэн дээр өдөрт нь болон сараар нь олгож нийт 81.1 сая төгрөг зарцууллаа.

Биелсэн 100%

3. Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэд, аж ахуй нэгжид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан жижиг зээл олгож, жилд 300-аас доошгүй ажлын байр бий болгох.

Жижиг зээл авах хүсэлт гаргасан иргэдийн төслийг хүлээн авч Хас банкаар дамжуулан 115 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд 403.1 сая төгрөгийн зээл олгож 464 ажлын байр бий боллоо.

Биелсэн 100%

4. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг тогтвортой ажиллуулж, үйлдвэрлэл дээрхи сургалтанд хамруулж буй ажил олгогчдыг дэмжих.

ХХҮХ-т бүртгэлтэй ажилгүй иргэнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж байгаа Мэргэжлийн хяналтын газар, УБҮ- цахилгаан цех, 2-р сургууль, Албан бус боловсрол төв, Баян-Өндөр цогцолбор, УБҮ-ҮЭ-ийн холбоо зэрэг 11 аж ахуйн нэгж, байгууллагад 25 иргэний цалингийн нөхөн олговорт 30.9 сая төгрөгийг ажил олгогчийг дэмжих арга хэмжээний зардлаас зарцуулсан байна.

Биелсэн 100%

5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орон нутгийн төсвөөс жил бүр дэмжлэг үзүүлж, хөрөнгө хуваарилах.

Энэ онд хөрөнгө хуваарилагдаагүй.

Тасарсан

1.3.2.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлнэ.


1. Жилд 30-аас доошгүй хөдөлмөрийн насны хөдөлмөрлөх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх.

Тогооч, үсчин, гагнуурчин, оёдолчин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэлийн засварчин, цахилгаанчин, шүрэн урлал, гар утасны засварчин зэрэг мэргэжлээр 15 иргэнийг мэргэжил олгох сургалтанд хамрууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг авсан 26 иргэний бизнесийг цаашид үр ашигтай явуулах зорилгоор аж ахуй эрхлэх, бизнесийн ур чадвар олгох сургалтанд хамруулсан.

Хэрэгжиж байна 70%


2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах, ажлын байранд зуучлах замаар байнгын болон түр ажлын байранд жил бүр 25-аас доошгүй иргэдийг хамруулах.

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бүлгийн бизнесийн төслийн сонгон шалгаруулалт явуулж 100 төслийг хүлээн авч, шалгаруулан 70 төслийг НХХЯ-нд уламжилж 26 төсөл тэнцэн 50.8 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг авч үйл ажиллагаа явуулж байна.

Ажил олгогчдыг дэмжих ажлыг зохион байгуулсны дүнд Хот тохижуулах газар 25 хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулж байна.

Хэрэгжиж байна 90%

3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих асуудлыг шийдвэрлэх.

Авто тээврийн тухай хуулийн хэрэгжүүлэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих асуудлыг шийд вэрлэх талаар аймгийн Тээвэр зохицуулалтын албанд албан ёсоор санал тавьсны үндсэн дээр ахмадын тээврийн автобусаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт зорчуулахаар шийдвэрлэсэн ба одоогийн байдлаар давхардсан тоогоор 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэсэн байна.

Хэрэгжиж байна 90%

1.3.3.

Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.


1. Байгууллага бүр ахмадын сантай болох ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх.

Байгууллага бүр Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Төсвийн байгууллагуудын хувьд дээрх санг байршуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй учир хүлээгдэж байна.

Хэрэгжиж байна 50%

2. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх болон зуны саам сувилалд нийт ахмадуудын 15-аас доошгүй хувийг жил бүр амраах.

ХХҮХ-ийн дэргэдэх ахмадын сувилалд 221 ахмад настанг амраан сувилж 11.8 сая төгрөгийг зарцууллаа. Ахмадын хороо Баян-Уулс саам сувилалтай хамтран нийт 200 ахмадыг зуны саам, сувилалд амраасан байна.

Хэрэгжиж байна 90%

3. Ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах.

11 өрхийн 5757 ахмад настнаас 54.5 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна.
Хэрэгжиж байна 70%

4. Ахмад настан болон ахмад дайчдад тэмдэглэлт өдрүүдээр хүндэтгэл, тусламж үзүүлэх.

Хаврын тэргүүн сар –Цагаан сарын баярыг угтан тус аймагт амьдарч байгаа 70-аас дээш насны нийт 2300 ахмадад 15,6 сая төгрөгийн хүндэтгэлийг орон нутгийн төсвөөс үзүүллээ. Мөн Орхон аймагт амьдарч байгаа 95 ба түүнээс дээш насны 9 ахмадад Монгол улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг аймгийн удирдлагуудаар дамжуулан хүргэлээ. Хуулийн хүрээнд ХХҮХэлтсээс харьяалалгүй 2415 ахмадад 12.0 сая төгрөгийн хүндэтгэлийг үзүүлсэн. Нийгмийн халамжийн хуулийн хүрээнд 34 ахмад дайчдад сар бүр 200,0 мянган төгрөгний тэтгэмжийг олгож 74,8 сая төгрөгийг зарцуулсан. Тэмдэглэлт өдрүүдээр байгууллагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж хэвшсэн байна.

Биелсэн 100%

5. Ахмадын сувиллын барилгыг ашиглалтанд оруулж, ажиллуулах.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жилдээ 750-800 ахмад настанг хүлээн авч эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд стандартад тохирсон тоног төхөөрөмж, тав тухтай орчинд эмийн бус эмчилгээгээр эмчлэн сувилж, бие бялдрын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ахмадын амралт сувилал”-ын барилгын ажил хийгдэж байгаа ба гүйцэтгэл 90 хувьтай байна.

Хэрэгжиж байна 70%

6. Ахмадын нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, Жаргалант суманд долоо хоногт 2-оос доошгүй удаа явуулах арга хэмжээ авах.

Хорооллын бүх чиглэл, Говил, Дэнж, Жаргалант сумын чиглэлүүдэд Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өдөрт 2 удаа тээвэрлэж 27,5 сая төгрөг зарцуулав. Жаргалантын чиглэлд батлагдсан төсвийн хүрээнд 7 хоногт 2 удаа явж байна.

Биелсэн 100%

1.3.4.

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хөгжүүлнэ.


1. Иргэдийг сонирхлоор нь бүлэг болгон амьдралын итгэл үнэмшил, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг олон нийтийн оролцоог түшиглэн явуулах ажлыг хэрэгжүүлж эхлэх.

Баг, сумдын амьжиргаа дэмжих зөвлөл болон ХХҮХ-ээр дамжуулан, иргэдэд бүлгийн зохион байгуулалтанд орж, ажиллахын ач холбогдлыг таниулж, биеэр ирж уулзсан иргэдэд сурталчилгаа хийж, багийн зохион байгуулалттай болж ажиллаж байгаа төслийн удирдагч 34 хүнийг сургалтанд хамруулж, тэдгээрийн явуулж буй үйл ажиллагааг ЛХА, TV10, Номин телевизүүдээр сурталчилсан байна.

Бүлэг хэрхэн зохион байгуулах, төсөл яаж бичих талаар болон орчин сайжруулах чиглэлээр гэр хорооллын 11 багийн бүлгүүдэд сургалт явуулж, ном гарын авлагаар хангалаа. Нийт 16 багийн 26 бүлгийн 55 иргэд бүлгийн зохион байгуулалтад орж ажиллаж байна.

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бүлгийн бизнесийн төслийн сонгон шалгаруулалт явуулж нийт 100 гаруй төслийг хүлээн авч 70 төслийг НХХЯ-нд уламжилснаас 26 төсөл сонгон шалгаруулалтанд тэнцэн 50,8 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг авсан байна.

Жаргалант суманд жижиг зээлийн төсөл боловсруулах сургалт зохион байгуулж 48 иргэн хамруулж, өрх иргэдийн холбоог шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бизнесээ эхэл-бизнесээ хөгжүүл” сургалтанд 111 хүн, эдийн засгийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд 10 хүн нийтдээ 169 иргэнд аж ахуй эрхлэх ур чадвар олголоо.

Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төслийн хүрээнд 7 багт 16 бүлэг шинээр зохион байгуулагдан ажиллаж байна.

Хэрэгжиж байна 90%

2. Зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр ядуурлаас гарахад нь туслах, энэ чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд хамруулан зуучлах үйлчилгээ үзүүлэх.

Нийгмийн халамжийн хуулийн хүрээнд ОНОТХҮ-ний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор өрхийн хэрэгцээний судалгаанд тулгуурлан Баян-Өндөр, Жаргалант сумын баг бүрт 1-2 үүсгэл санаачлагын бүлгийн зохион байгуулалтаар хөдөлмөр эрхлүүлэх үүднээс 16 багийн 26 бүлгийн 55 иргэдийн хооронд бүлгийн зохион байгуулалттайгаар өөр өөрсдийн ажил үйлчилгээгээ эрхлэх явуулж байна.

Мөн ОНОТХҮ-ний төслөөр гэр, бүл, нийгэм хамт олонд тулгуурласан халамжийн тогтолцоог төлөвшүүлэх үүднээс 18 ТББ болон иргэнд төрлийн чиглэлээр сургалтыг явуулж нийт 120 гаруй иргэдийг оролцуулан ажиллаж байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эх, хүнд нөхцөлд байгаа хүүхэд зэрэг нийт 394 иргэнийг хамруулж, 36,3 сая төгрөг зарцууллаа. Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэрээр айлчлах Сэргээн засал төсөлд 25 иргэн хамрагдаж 2790.0 мянган төгрөг, Улаанзагалмайн хорооны “Өөдрөг амьдрал сургалт”, 8 иргэний сургалтын үйл ажиллагаа, ажиллагааны чиглэлээр боловсруулсан төсөл хөтөлбөрт нийт 113 иргэн хамруулж 8153,5 мянган төгрөг, хүнсний ногоо тарих, худалдаалах, жимс, жимсний мод тарих, ноосон үйлдвэрлэл эрхлэх, мужаан, оёдлын үйл ажиллагаа эрхлэх зэрэг чиглэлээр өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэн бүлэг болж ажил үйлчилгээ явуулж буй 39 бүлгийн 75 өрхийн 83 иргэнд 25,5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Хэрэгжиж байна 90%

1.3.5.

Иргэдийн нийгмийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалд хамрагдах хариуцлагыг дээшлүүлнэ.

1. Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдийг даатгалд бүрэн хамруулж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг баталгаажуулах.

Орхон аймгийн гадаадын иргэдийг ажиллуулдаг 9 аж ахуйн нэгжийн 24 иргэнийг Нийгмийн даатгалд бүрэн хамруулж, Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх нь баталгаажсан болно.

Биелсэн 100%

2. Нийгмийн даатгалд хамрагдах ажил олгогч, даатгуулагчдын тоог жил тутам 10 хувиар нэмэгдүүлэх.


Нийгмийн даатгалд 2010 онд 179 аж ахуйн нэгж байгууллагын 357 даатгуулагчийг шинээр хамруулж ажил олгогчийг 23.4 хувиар нэмэгдүүлээд байна.

Биелсэн 100%

3. Эрүүл мэндийн даатгалд нийт хүн амыг бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах.

2010 оны IV улиралд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцах иргэдийн шимтгэлийн нөхөн ногдуулах ажлыг зохион байгуулж 4236 даатгуулагчдад 39592450 төгрөгийн нөхөн ногдуулалтыг хийсэн байна.

2010 оны IV улирлын байдлаар 73819 иргэнийг Эрүүл мэндийн даатгалд хамруулж, нийт хамрагдалт 80.9 хувьтай байна.

2010 оны 4 дүгээр сарын 13-24-ны өдрүүдэд “Даатгуулагчдын өдөр”-ийг зохион байгуулж 212 иргэнийг эрүүл мэндийн даатгалд шинээр хамруулж, 151 даатгуулагчдад сунгалт хийсэн.

2010 оны 5 дугаар сарын 21-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж иргэд даатгуулагчдад сурталчилгаа хийж, нийт 90 иргэнийг Эрүүл мэндийн даатгалд хамруулж, 285,6 мянган төгрөг санд төвлөрүүлсэн байна.

Биелсэн 100%

1.3.6.

Хүний хөгжил, гэр бүлийн сайн сайхан байдлыг хангах чиглэлээр төрийн бус болон олон улсын байгууллага, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллана.

1. Гэр бүлийн ордны үйл ажиллагааг сайжруулж, ордонг түшиглэн гэр бүлд зөвлөгөө өгөх төв байгуулах.

“Гэр бүлийн ордон” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгө 3-р сараас эхлэн орон нутгийн Өмчийн албаны мэдэлд шилжсэн. Үүнтэй холбогдуулан байгууллагын санхүү, түрээсийн үйл ажиллагаа мөн тус албаны мэдэлд очиж, бүх гүйлгээг дансаар гүйцэтгүүлэх болсон. Мөн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж 4 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулах болсон ба дохиолол хамгаалалт суурилуулсан байна.

Он гарсаар 20 хосын хуримын ёслол, “Буянт аав”, “Буянт ээж”, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, “Дөрвөн бэрх”, “Шилдэг гэр бүлийн баяр”, гэр бүлүүд оролцсон теле кафе, караоке тэмцээн, сурагчдыг ордонтой танилцуулах, гэр бүлийн чиглэлээр сургалт явуулах, байгууллагуудад лекц унших зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж 1000 гаруй хүнийг оролцуулсан. Гэр бүлийн баярын арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 500,0 мянган төгрөг зарцууллаа. 2010 оны орон нутгийн төсвийн тодотголоор тоног төхөөрөмж, дээврийн засварт 10.0 сая төгрөгийг батлагдсан.

Гэр бүлд зөвлөгөө мэдээлэл өгөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор утас ажиллуулж байна.ТВ-10 телевизтэй хамтран гэр бүлийн ёс суртахуун, эрх тэгш байдал, зөрчил зэрэг сэдвээр” Гарц” нэвтрүүлэг бэлтгэн 7 хоног бүр үзэгчдэд хүргэж байна.
Хэрэгжиж байна 70%

2. Гэр хорооллын өрхүүдийн дунд бий болж байгаа хуримтлалын бүлгүүдийг чадавхижуулж, хүрээг өргөжүүлэн, өрх бүлгүүдийн хоршин ажиллаж, амьдрах, өрхийн үйлдвэрлэл хөгжүүлж орлогоо нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх.

Япон улсын Засгийн газрын ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа “Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх” төслийн хүрээнд Шанд, Их залуу, Эрдэнэ, Дэнж, Наран, Цагаанчулуут, Булаг багуудад хуримтлалын бүлэг үүсч үйл ажиллагаа явуулж байна. Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төслийн хүрээнд 7 багт 16 бүлэг шинээр зохион байгуулагдан ажиллаж байна.

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бүлгийн бизнесийн төслийн сонгон шалгаруулалт явуулж 100 төслийг хүлээн авч, шалгаруулан 70 төслийг НХХЯ-нд уламжилснаас 26 төсөл тэнцэн 50,8 сая төгрөгний санхүүжилт авч бүлэг болон үйл ажиллагаа явуулж байна Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэрээр айлчлах Сэргээн засал төсөлд 25 иргэн хамрагдаж 2790.0 мянган төгрөг, Улаанзагалмайн хорооны “Өөдрөг амьдрал сургалт”, 6 иргэний сургалтын үйл ажиллагааны чиглэлээр боловсруулсан төсөл хөтөлбөрт нийт 93 иргэн хамруулж 6603.5 мянган төгрөг, хүнсний ногоо тарих, худалдаалах, жимс, жимсний мод тарих, ноосон үйлдвэрлэл эрхлэх, мужаан, оёдлын үйл ажиллагаа эрхлэх зэрэг чиглэлээр өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэн бүлэг болж, ахуй амьдралаа дээшлүүлэх зорилгоор нэгдэн бүлэг болж ажил үйлчилгээ явуулж буй 26 бүлгийн 55 иргэнд 10446.5 мянган төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Хэрэгжиж байна 90%

3. Шилжин ирэгсэдийг бүртгэлд бүрэн хамруулж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх.

Иргэний бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд иргэдийн шилжих хөдөлгөөний бүртгэлийг бүртгэх ажил хийгдэж байна.ЭМГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Өрхийн эмнэлгийн ахлагч нартай хийгдсэн гэрээний дагуу өрхийн эмнэлгээс иргэдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж, гудамж, хашааг хаягжуулах өрх хүн амын бүртгэлийг тулгаж багийн дарга болон багийн зохион байгуулагч нартай мэдээлээ солилцон хамтран ажиллаж байна.

Хэрэгжиж байна 70%

Хоёр: Эдийн засгийн хөгжлийн бодлого

Эдийн засгийн салбар дахь бодит хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэлийг гүнзгийрүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ.

1. Үйлдвэржилт, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэгдсэн бодлого, зохицуулалт

2.1.1.

Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг ханган ажиллана.

1. Орхон аймгийн хөгжлийн урт хугацааны стратегийг шинээр боловсруулан, Эрдэнэт хотын 2020 он хүртэлхи хөгжлийн стратегийн үр дүнг тооцон шинэчлэн боловсруулж хэрэгжилтийг хангах.

Аймгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс ойрын жилүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн жагсаалтыг гаргалаа. Уг жагсаалтад нийгмийн чиглэлийн 8, бодлогын чанартай 6, төрийн захиргаа,удирдлагын 4 гэх мэт 21 төслийг нэн тэргүүнд “Хангайн бүсийн гадаадыг хөрөнгө оруулагчдын чуулга” уулзалтад танилцууллаа. Эрдэнэт хотын 2020 он хүртэлхи стратегид 33 зорилт хэрэгжүүлэхээс нэн тэргүүнд 13 зорилт хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.

Хөгжлийн цогц бодлогын эхний жилийн хэрэгжилтийг дүгнэхэд 135 дэд зорилт хэрэгжиж байгаа, 45 зорилт нь дараагийн үе шатанд хэрэгжихээр хугацаа болоогүй байна. Хэрэгжилтийн биелэлт 22.0 хувьтай байна

Хэрэгжиж байна 70%

2. Баян-Өндөр сумын хөгжлийн стратеги, Жаргалант сумын богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллах.

Баян-Өндөр сумын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг багийн Засаг дарга болон, иргэдийн төлөөлөлөөс санал авч боловсруулан сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулав.

Жаргалант сумын хувьд хөгжлийн хөтөлбөрийг хангах төлөвлөгөө гарган сумын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 13 арга хэмжээг тусган хэрэгжүүлэхээс 6 заалт бүрэн хэрэгжиж, 4 заалт хагас хэрэгжилттэй буй хэрэгжиж байгаа, 1 заалт хэрэгжих шатандаа, 2 заалт хэрэгжээгүй нэгдсэн дүнгээр хэрэгжилт 64 хувийн хэрэгжилттэй байна. Хэрэгжилтгүй, хэрэгжээгүй заалтын хувьд хөрөнгийн эх үүсвэргүй 2 заалт, өмчлөлийн асуудлаас болж шийдвэрлэгдээгүй 1 заалт тус тус байна. Үүнд: Сумыг төвийн доторхи автозамд арчлалт, засвар хийх, Спорт заалны барилгын ажлыг барьж эхлүүлэх, Орон сууцны 15-р байрыг сэргээн засварлах, ашиглалтад оруулах арга хэмжээнүүд байна. Жаргалант сумын дунд хугацааны хөтөлбөрийг 2010 онд хэрэгжүүлэхэд нийт 14,0 сая төгрөгийг зарцуулсан байна.

Хэрэгжиж байна. 70%

3. Гэр хорооллыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах өндөр ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх.

Орхон аймгийн гэр хорооллыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр нь 5 үндсэн зорилт, 76 дэд зорилтыг хэрэгүүлэхээс хэрэгжиж дууссан буюу үр дүн гарсан 4, хэрэгжиж байна 61, хэрэгжих шатандаа 5, хэрэгжиж эхлээгүй 6 зорилт бүхий арга хэмжээ байна.

Тайлант хугацаанд хэрэгжиж буй ач холбогдолд төслүүд Азийн орон сууцны эвсэл ТББ, Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх МОН9106 төсөл, Азийн хөгжлийн бакны санхүүжилттэй гэр хорооллыг ундны усаар хангах МОН 2301 төсөл, нэн ядуу өрхийн хүүхдүүдийг СӨБ-д хамруулах “Солонго”, “Миний гэр” цэцэрлэгүүд гэр хороололд хэрэгжиж байна.

Төслүүдийн үйл ажиллагаанаас үзэхэд:

Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төслийн хүрээнд:

Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Орхон аймгийн 10 багийн 16672 өрхөд мэдээлэл өгч 122 бүлэг үүссэн. 2010 оны байдлаар Наран, Шанд, Их залуу, Цагаанчулуут, Дэнж, Эрдэнэ, Баянцагаан, Говил, Рашаант, Булаг багийн 62 бүлэгт дэд бүтцийн буюу автомашны болон явган хүний зам гүүр барих, гэрэлтүүлэг хийх, гадаад талбай тохижилт, цахилгааны хүчдэл нэмэгдүүлэхэд 25, ариун цэвэр байгаль орчин, жорлон хашаа сайжруулахад 14, амжиргаагаа дээшлүүлж орлого нэмэгдүүлэх ногоо тарих, оёдол, гар урлал эрхлэх, хүлэмжийн аж ахуй, тахиа аж ахуй эрхлэх, хадаас хийх, блокны үйлдвэрлэх, гутал хийхэд 8, нийгмийн үйлчилгээ бүхий ахмадын төв, эмнэлэг, цэцэрлэг тохижуулах, засварлах, мод тарих, тоглоомын талбай барихад 15 төсөл зэрэг нийт 346,3 сая төгрөгийн төсөл санхүүжүүлсэн Уг төслийн үр дүнд дээрх 10 багийн 4 гудамж талбай гэрэлтүүлэгтэй, 3 нарийн гудамж засварлагдаж, 6 дундын хашаа, 1 далан, 5 гүүр гарц, спорт талбай 2 баригдсанаас гадна 7 бүлгийн 46 гишүүн иргэн тодорхой орлогын эх үүсвэртэй болсон. Төслийн нэгжээс 40 дэд бүлгийн төслийг дэмжихэд 100361357 төгрөгийн санхүүжилт хийж хэрэгжүүлж дуусаж, 105 бүлгийн төсөлд 590945477 төгрөгийн санхүүжилт хийн төсөл хэрэгжиж эхлээд байна. Дээрх төсөлд хамрагдсан бүлгүүд өөрсдийн эх үүсвэрээс 195,8 сая төгрөгийг гаргаж үйл ажиллагаагаа эхлээд байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай аймагт 5 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа ба өнгөрсөн 2 жилд гэр хорооллын иргэдийг цэвэр усаар хангахад эдийн засгийн үнэлгээг хийж гүйцэтгэж дууссан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны шугамын зураг төсвийг боловсруулан, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт хийгдэж дууссан.

Солонго цэцэрлэг, Найдвар төв: Эдгээр олон улсын байгууллаг бүхий төслүүд нь Хөгжлийн бэрхшээлтэй 25, амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуу өрхийн 26 хүүхдүүдийг СӨБ-д хамруулан эрүүл мэнд танин мэдэхүйн чиглэлийн сургалт хүмүүжил олгон эрүүл тэжээлэг хоол хүнсээр хангах чиглэлийн үйл ажилагааг явуулж байна.

CICM Олон улсын ТББ нь: Япон улсын тусламжаар “Миний гэр” халамжийн цэцэрлэг, “Эрдмийн ундраа” номын сан гэсэн 2 хөтөлбөрийн хэрэгжүүлдэг. Миний гэр цэцэрлэг нь өөрийн барилгад 2010 онд 100,0 сая төгрөгийн өргөтгөл, засварыг хийж тохижуулснаар Рашаант, Шанд багийн эмзэг бүлгийн өрхийн 4-5 насы 60 хүүхдийг СӨБ-д хамруулан боловсрол олгох, Гэр хорооллын хүүхдүүдийг чөлөөт цагийг тохилог орчинд үр дүнтэй өнгөрүүлэхэд туслалж тэдэнд хэрэгтэй бүх төрлийн ном, сурах бичгээр хангаж нийгмийн идэвхийг бий болгож одоогоор 600 гаруй хүүхдийг уншигчийн карттай болгож байнгын үйлчилгээг бий болгосон байна.

Азийн орон сууцны эвсэл ТББ-аас 4 айлын орон сууц шинээр барих, 15 айлын орон сууцны нөхцөл сайжруулахад зориулж 45.0 сая төгрөг, нийтийн бие засах газар барихад зориулж 20.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж эхлээд байна.

Биелсэн 100%

4. Олон улсын шугамаар хэрэгжиж байгаа нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн төслүүдийн үр ашгийг тооцон, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх.

Манай аймагт төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 20 гаруй байгууллага, нэгжүүд үйл ажиллагаа явуулж, улирал бүр тайлагнан мэдээлэл хийж байна.

Эдгээр байгууллагууд нь дараахь үндсэн 4 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

    • Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр-8

    • Нийгмийн халамжийн чиглэлээр -7

    • Дэд бүтэц, хот байгуулалтын чиглэлээр -5

    • Хөдөө аж ахуйн, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр -4

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрийн байгууллагууд нь дээрх 4 салбарт 2010 онд нийт 1517,04 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийсэн байна.

Эдгээр төсөл хөтөлбөрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн авч үзвэл иргэд болон байгууллагууд нийт 93 арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсэн байна. ОУ-ын байгууллагын 2010 онд хийсэн ажлуудаас:

Хабитат хүмүүнлэгийн байгууллага нь өөрийн гэсэн орон гэргүй 8 өрхөд орон сууц барихад 35,6 саятөгрөгийн зээлийг хүүгүй, мөн гэр хорооллын болон орон сууцны 10 айл өрхөд байшингийн нөхцөл сайжруулах, бичил засварын зориулалтаар 10,3 сая төгрөгийг олгосон

Дэлхийн Зөн ОУБ-ийн Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс: Эрүүл аж төрөхүй төслийн хүрээнд 241,6 сая төгрөг, Хүүхэд гэр бүлийн сайн сайхан байдал төслийн хүрээнд Хамтаа шийдвэрлэе” архи болон мансуурах донгоос урьдчилан сэргийлэх, гэр бүлийн цуврал нэвтрүүлэг явуулах, Хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих, их дээд сургуульд амжилттай суралцсан 32 хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд 119,6 сая төгрөг, Эдийн засгийн даван туулах чадвар төслийн хүрээнд Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, иргэд бизнес эрхлэгч нарыг дэмжих, сургалтад хамруулах, “Сайн ажилтан Тогтвортой ажлын байр” төслийг хэрэгжүүлж ажлын байранд дадлагажуулан сургах, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, МСҮТөвд мэргэжлийн дамжаан сургах, Тус дэм ТББ-ийн 15 эмэгтэй бизнес эрхлэгчдийг төслийг санхүүжүүлж орлоготой болгох, зээл олгох, орон гэргүй 43 хүүүхдийн гэр бүлд гэр олгох, орон гэрийн нөхцөл сайжруулах зорилгоор 148 өрхөд тусламж үзүүлэх зэрэгт 78,9 сая төгрөг буюу нийт 440,2 сая төгрөгийн санхүүжилт хийсэн.

Малын эрүүл мэнд мал аж ахуйн зах зээл” төслөөс: Аймгийн ХХААЖДҮГазрын мал эмнэлгийн лабораторийн чадавхийг бэхжүүлэхэд хөргөгч, мэдээллийн тоног төхөөрөмж комьпютер, канон, принтер, Халдварт өвчний зураглал гэх мэт нийт 200,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй , Дөмөг, Хүлэг зах, Идэр баялаг ХХК, Эрдэнэт шанд ХХК, Эрдэнэт прогресс ХХК-уудад нийт 80 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 40-70 хувийн хөнгөлөлтэй зээлээр олгосон байна. Хувийн мал эмнэлгийн 8 аж ахуйн нэгжид нийт 10 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 70 хувийн хөнгөлттэй олгосон.

ГТХАН-БНЭЗДХөтөлбөрийн хүрээнд: Нэг цонхны үйлчилгээнд Бизнес ширээний үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж, бизнес эрхлэгчид нэн шаардлагатай бизнесийн мэдээллийг цэгцтэй болгох программ хангамжаар хангах, аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоо ISO -9001-г нэвтрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, ХБНГУ, Шинэ зеланд, Голланд улсад гадаад орны туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төслийн хүрээнд: Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Орхон аймгийн 10 багийн 16672 өрхөд мэдээлэл өгч 122 бүлэг үүссэн. 2010 оны байдлаар Наран, Шанд, Их залуу, Цагаанчулуут, Дэнж, Эрдэнэ, Баянцагаан, Говил, Рашаант, Булаг багийн 62 бүлэгт дэд бүтцийн буюу автомашны болон явган хүний зам гүүр барих, гэрэлтүүлэг хийх, гадаад талбай тохижилт, цахилгааны хүчдэл нэмэгдүүлэхэд 25, ариун цэвэр байгаль орчин, жорлон хашаа сайжруулахад 14, амьжиргаагаа дээшлүүлж орлого нэмэгдүүлэх ногоо тарих, оёдол, гар урлал эрхлэх, хүлэмжийн аж ахуй, тахиа аж ахуй эрхлэх, хадаас хийх, блокны үйлдвэрлэх, гутал хийхэд 8, нийгмийн үйлчилгээ бүхий ахмадын төв, эмнэлэг, цэцэрлэг тохижуулах, засварлах, мод тарих, тоглоомын талбай барихад 15 төсөл зэрэг нийт 346,3 сая төгрөгийн төсөл санхүүжүүлсэн байна.
Хэрэгжиж байна 90%

2.1.2.

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж Хангайн бүсийн хөгжлийг тэргүүлнэ.

1. “Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллах.

Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчдын чуулга уулзалтыг Эрдэнэт хотод 2010 оны 6-р сарын 24-25 ны хооронд зохион байгууллсан. Уг чуулга уулзалтад гадаад дотоодын аж ахуйн нэгжийн төлөөлөл болон ЗГ, яам агентлагын удирдлагаас гадна 3 элчин сайдын яам оролцсон. Уг арга хэмжээг Хангайн бүсийн 3 тэргүүлэх салбар: Уул уурхай, олборлолт, Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буюу дахин боловсруулалт, Аялал жуулчлалын гэсэн 3 бүлгээр хурал зөвлөгөөнийг зохион байгуулж Хангай бүсийн хөгжлийн давуу сул тал, цаашдын хөгжлийн талаар илтгэл танилцуулга хийж зөвлөмж гаргаж ажилласан байна.

Мөн манай улсын томоохон үйлдвэрлэгч Дархан нэхий, Дархан савхи компани, Номин холдинг, Алтай кашимер, Техник импорт, Эрдэнэт хивс компаниуд энэ арга хэмжээнд идэвхтэй оролцсон юм. Үүнээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв аймгаас төлөөлөл ирж оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 9 номинацаар шалгаруулж шагнал олгосон байна.

Хэрэгжиж байна 90%

2. Бүсийн аймгуудтай хамтран эдийн засаг, нийгэм, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх.

2010 оны 9  сарын 17-19-ны өдрүүдэд Хангайн бүсийн аймгуудын “Архангай түншлэл-2010” үзэсгэлэн худалдаа болж өнгөрсөн. Тус арга хэмжээнд манай аймгаас 11 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн 18 хүн өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр оролцож 9.0 сая төгрөгийн борлуулалт хийлээ. Тус үзэсгэлэн худалдаанаас “Эрдэнэт шанд” ХХК орон нутгийн бренд бүтээгдэхүүний шилдгээр шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, “Хатан шаглаа” оёдлын цехийн “Монгол дээл” ХАҮТанхимын нэрэмжит шагнал цом, өргөмжлөлөөр шагнагдлаа. Арга хэмжээнд Хангайн бүсийн Архангай, Орхон, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын болон Архангай аймгийн 19 сумдын нийт 210 гаруй аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн 32 нэр төрлийн 20,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнээр оролцож, 20 000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Мөн томоохон үйлдвэрлэгч Дархан нэхий, Дархан савхи компани, Номин холдинг, Алтай кашимер, Техник импорт, Эрдэнэт хивс компаниуд энэ арга хэмжээнд идэвхтэй оролцсон байна.

Арга хэмжээний өдрүүдэд оролцогчид нийт 221.0 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Эрдэнэбулган, Булган, Өгийнуур, Чулуут, Батцэнгэл, Төвшрүүлэх, Хайрхан, Цэнхэр зэрэг сумдаас малчид өөрсдийн шилмэл үүлдэр, омог, хэвшлийн 113 гаруй хээлтүүлэгч малыг оролцууллаа. Мал сүргийнхээ ашиг шим, үржлийн чанарыг сайжруулахыг хүссэн малчид, сонирхсон хүмүүс өөрийн сүрэгт тохирох хээлтүүлэгчээ сонгон авч 6.6 сая төгрөгийн худалдаа хийв.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 9 номинацаар шалгаруулж шагнал олгосон байна.

Орон нутгийн бренд бүтээгдэхүүнээр:

Орхон аймгийн Эрдэнэт шанд ХХК-ийн “Хорго дарс”

Өвөрхангай аймгийн Хархорин ХК-ийн “Чацаргана”

Хөвсгөл аймгийн Жинст мөрөн ХХК-ийн “Сарлагийн хөөвөр”

Баянхонгор аймгийн Хонгорын сор хоршооны “Ноосон эдлэл”

Архангай аймгийн иргэн Д. Хишигсүрэнгийн “Сүүн хурууд цагаан идээ”

Идэвхтэй зохион байгуулсан сумаар

  1. Өндөр-улаан сум

  2. Эрдэнэмандал сум

  3. Хашаат сум
1   2   3   4   5   6   7   8   9   ...   21

Схожі:

Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconОрхон аймгийн засаг даргын
Уг чиглэлийн хүрээнд 2007-2015 онд хэрэгжүүлэх стратегийн зорилтуудаас орон нутгийн түвшинд хэрэгжих зорилтуудыг түүвэрлэн авч, холбогдох...
Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconАрхангай аймгийн засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны шинэчилсэн
Эрүүл эхээс эрүүл хүүхэд” зарчмыг сум, өрх, нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлж нярайн эмч, сувилагч бэлтгэх, нярайн инкубатор, хүүхдийн...
Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconҮр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх (Илтгэх хуудас) нэг. Талуудын үҮргийн биелэлт
Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын хавсралт 2 Төрийн жинхэнэ албан хаагч – Менежерийн үйл...
Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconМонгол улсын их хурал, засгийн газрын тогтоолоор баталсан аймаг, орон нутагт хэрэгжиж байгаа “Үндэсний Х
...
Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconОрхон аймгийн хөРӨНГӨ оруулалтын өНӨӨгийн байдал, хангайн бүсийн хөгжилд үЗҮҮлэх нөЛӨӨ
Ингэж эдийн засгийн таатай орчин бүрдэж байгаа нь Орхон аймгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, үйлдвэрлэл...
Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconМонгол улсын үндсэн хууль
Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим...
Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconТодорхойлолт
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 1 7-д заасныг тусгасан...
Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconЭРҮҮл мэндийн сайд, онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан тушаал
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1, 1, 4-р заалт, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн...
Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconТөрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам
Гэрээнд тусгагдсан, тусгай ажил, үйлчилгээнээс бусад … нийт ажил, үйлчилгээ (гарц)-ний хэрэгжилтийг ажил, үйлчилгээ тус бүрийн гүйцэтгэлийн...
Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөТӨЛБӨР, ТҮҮнийг хэрэгжүҮлэх арга хэмжээний төЛӨВЛӨГӨӨний биелэлт iconБоловсролын хэлтсийн дарга Х. Батбаяр чингэлтэй дїїргийн цэцэрлэгийн багш нарын
Нэгж хичээлийн бэлтгэл, їр єгєєжийг нэмэгдїїлэх, багшийн заах арга ур чадварыг сайжруулах, тэргїїн туршлагыг тїгээн дэлгэрїїлэх бага...
Додайте кнопку на своєму сайті:
ua.convdocs.org


База даних захищена авторським правом ©ua.convdocs.org 2014
звернутися до адміністрації
ua.convdocs.org
Реферати
Автореферати
Методички
Документи
Випадковий документ

опубликовать
Головна сторінка